ЭМЯ: 13 хүнээс Covid-19 илэрсэн

 ЭМЯ: 13 хүнээс Covid-19 илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2020.12.22) мэдээллээ хийж байна.


Өчигдөр (2020.12.21) нийт 12357 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс Covid-19 илэрсэн. Үүнд, Баянзүрх дүүргийн голомтоос эмнэлгийн ажилтан хоёр, сахиур хоёр, өвчтөн дөрөв, гэр бүлийн таван хүнээс вирус илэрлээ. Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 219 болж байна. Харин Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймгуудад сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Үүнд, Сэлэнгэ 216, Дархан-Уул 45, Орхон 25, Архангай гурав, Говьсүмбэр дөрөв, Дорноговь 32 бүртгэгдээд байна.

Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн 1006 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 544 болж байна. Эдгэрсэн 541 хүн байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 456 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд зургаа, хүндэвтэр 22, хөнгөн 426 хүн байна. Баянзүрх дүүргийн голомтоос батлагдсан тохиолдол 75 боллоо. Тандалт судалгаа үргэлжилж байна. Нийт 1249 ойрын хавьтлыг илрүүлж, 240 хүнээс давтан шинжилгээ авсан. Монгол Улсад өмнө нь Covid-19 гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирж байсан бол өнөөдрийн байдлаар багц өвчлөл бүртгэгдэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн