Я.Содбаатар: Хөл хориог 23-ны ЛХАГВА ГАРАГААС эхэлж тогтооно

 Я.Содбаатар: Хөл хориог 23-ны ЛХАГВА ГАРАГААС эхэлж тогтооно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.12.21/ боллоо. Хуралдаанаар Улаанбаатарт 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох Улсын Онцгой Комиссын саналыг баталгаажууллаа. Энэ талаар яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар “Хатуу хөл хориог 23-ны өдрийн 06:00 цагаас ирэх оны нэгдүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл тогтоох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Өөрөөр хэлбэл, ирэх лхагва гарагаас эхэлж, хатуу хөл хориог тогтооно. Нэгдүгээрт, бид иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ёстой. Голомтыг хумиж, тархалтыг таслан зогсоохоор ажиллаж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүрэгт голомтолж гарсан тохиолдол өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. Зарим хүн нь 11-15-ны хооронд эмнэлэгт хэвтээд гарсан хүмүүсээс халдвар илэрч байна. Энэ нь иргэдийн дунд тархсан гэсэн үг. Тиймээс хөл хорио тогтоох шаардлагатай болоод байна” гэж ярилаа. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн